

Хандивын хөрөнгийг ил тод, хариуцлагатай, зүй зохистой ашиглах зарчмыг хангах үүднээс олон улсын, төслийн суурьтай хандив цуглуулах үйл ажиллагаа нь ашгийн бус байгууллагын хандив цуглуулах стандарт, платформуудын дагуу хэрэгжих бөгөөд Дхамма-ёс зүйн зарчимд бүрэн нийцсэн байдлаар явагдана.
Хандив нь 100 хувь сайн дурынх бөгөөд гишүүнчлэл шаардахгүй.
Таны дэмжлэг нь:
Хүмүүст оюун санааны төвлөрөл, сэтгэлийн тэгш амгалан төлөв байдлыг хөгжүүлэх, ёс зүйд суурилсан зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд зориулагдсан бясалгалын орчин нөхцлийг бий болгох, энэхүү үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд зориулагдана.
Хандив дэмжлэг юунд зарцуулагдах вэ?
Таны өгсөн хандив дараах үйл ажиллагааг дэмжинэ:
- Бясалгалын нам гүм зохимжит орчин нөхцлийг бүрдүүлэх
- Бясалгалын практик дадлагын тасралтгүй байдлыг хангах
- Материал, гарын авлага, аудио видео зааварчилгаа, орчуулга
Хариуцлага, ил тод байдал
Хандив бүхэлдээ хөтөлбөрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, нийгэм олон нийтийн сайн сайхны төлөө
ёс суртахуун, ил тод байдлыг эрхэмлэж ашгийн бус байгууллагын үйл ажиллагааны зарчмын дагуу зарцуулагдана.