Our Story
Dhamma Servants is a non-profit organization established with the aim of supporting and promoting the practice of Vipassana meditation as taught in the tradition of Sayagyi U Ba Khin.
In today’s rapidly changing world, people face increasing stress, confusion, and suffering. Vipassana meditation offers a practical and universal path for individuals to understand the true nature of mind and body through direct experience, leading to inner peace, clarity, and wisdom.
Dhamma Servants was formed by a group of lay practitioners who have personally benefited from Vipassana meditation and seek to serve the Dhamma by making this valuable practice accessible to more people, especially in Mongolia.
Our work is guided by the principles of selfless service (dāna), moral conduct (sīla), and mental development (bhāvanā). We do not promote ritual, blind belief, or sectarian views. Instead, we support the teaching of Dhamma as a universal law of nature, open to all regardless of background or belief.
Our long-term aspiration is to help establish conducive conditions for Vipassana meditation, including the development of a dedicated meditation centre, where individuals can practice in a quiet, disciplined, and supportive environment.
We serve with humility, gratitude, and deep respect for the teachers and the unbroken lineage through which the pure Dhamma has been preserved and passed on for generations.

Бидний тухай
“Дхамма Номын Үйлчлэгч” НҮТББ нь Саяажи У Ба Кины уламжлалын Випашяна бясалгалыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага юм.
Орчин цагийн амьдралын хэмнэл, технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн нийгмийн амьдралд стресс дарамт, сэтгэлийн тайван бус байдал газар аван зонхилох болсон энэ цаг үед аливаа хүн жинхэнэ ухаарал, сэтгэлийн тэгш амгаланд хүрэх, стресс бухимдлаас салах боломжийг эрэлхийлэх болсон байна. Випашяна бясалгал нь ямар нэгэн сүсэг бишрэл, шашны хоосон итгэл үнэмшилд бус, өөрийн бие сэтгэл дээрээ шууд ажиглан танин мэдэх замаар зовлонгоос ангижрах бодит арга замыг заадаг билээ.
“Дхамма Номын Үйлчлэгч” байгууллага нь Випашяна бясалгалыг өөрсдөө бие сэтгэлээрээ туршин, үр шимийг нь мэдэрч байгаа жирийн бясалгагч, дадлагажигчдаас бүрдсэн бөгөөд бид бүхэн энэхүү үнэтэй ном эрдэнэ Дхамма-г илүү олон хүнд хүргэх хүсэл эрмэлзлэлээр нэгдсэн юм.
Манай үйл ажиллагаа “ёс суртахуун, төвлөрөл, билгүүн” буюу сэтгэлийн тэгш амгаланг хөгжүүлэх гэсэн Буддагийн сургаалийн үндсэн зарчимд тулгуурладаг. Бид шашны зан үйл, мухар сүсэг, сохор итгэлийг сурталчилдаггүй бөгөөд хэн бүхэнд эн тэнцүү үйлчлэх ертөнцийн жинхэнэ хууль болох Дхамма-г хүн бүхэн ойлгож, өөр өөрсдийн сэтгэлийн хир буртаг, зовлонгоосоо салах энэ л үнэн зам мөрөөр замнаасай гэх нэгэн үзүүрт сэтгэлийн үүднээс та бүхэнд учирлан таниулах гэж хичээж буй нь энэ билээ.
Манай урт хугацааны зорилго бол Випашяна бясалгалд тохирсон нам гүм, дэг журамтай орчныг бүрдүүлж, цаашлаад бясалгалын төв байгуулахад хувь нэмрээ оруулах явдал юм.
Бид энэхүү ариун номыг үе дамжуулан цэвэр ариунаар нь хадгалж хамгаалж ирсэн уламжлалын их багш нарт чин сэтгэлийн угаас гүнээ талархаж байна. Мөн энэхүү ном эрдэнийг Монгол орондоо залан авчирч бид бүхний цангасан сэтгэлийг номын рашаанаар ундаалсан, хэмжих боломжгүй буяны сав хувь сайт нэгэн болох Багш эрдэнэ танд талархан талархсаар даруу төлөв сэтгэлээр Дхамма-д үйлчилсээр байх болно.
May your merits continue to grow and flourish.
Буян тань дэлгэрэх болтугай!