Випашяна бясалгалын 10 хоногийн сургалтыг дүүргэсэн хуучин бясалгагчдын өдөр тутмын хамтын дадлагад зориулсан нам гүм орон зай
10 хоногийн Випашяна бясалгалд суусан хүмүүс өдөр тутмын дадлагаа тогтвортой үргэлжлүүлэх чин хүсэлтэй байдаг. Гэвч бясалгалын анхан шатны мэдлэгийг олж аван, цаашид амьдарлынхаа дадал хэвшил болгох чин хүсэл тээн гэртээ харих эдгээр бясалгагчдад, дадлагаа тогтвортой үргэлжлүүлэхэд тохиолддог бодит бэрхшээлийн нэг нь нам гүм тогтвортой орчин нөхцлийн асуудал байдаг. Энэ нь Дэлхийн олон улс орны бясалгагчдад төдийгүй Монголын бясалгагчдад ч нэгэн адил тулгардаг нийтлэг бэрхшээл юм.
Энэ бэрхшээл нь олон хүмүүсийг Випашяна бясалгалыг дадал хэвшил болгож чадалгүй орхиход хүргэдэг нь нууц биш юм.
Dhamma Servants Foundation нь Випашянагийн хуучин бясалгагчид өдөр тутам хамтран бясалгах нам гүм, тогтвортой орон зай бүрдүүлэхийг зорьж байна.
Энэ нь Випашяна бясалгал анхлан суралцагчдад зориулсан 10 хоногийн курс зохион байгуулах албан ёсны төв биш юм.
Зөвхөн өдөр тутмын хамтын дадлагыг дэмжих орон зай юм.
Бясалгалын танхим зайлшгүй хэрэгцээтэй юу?
10 хоногийн курсын дараа хамтын дэмжлэггүйгээр дадлагаа тогтвортой үргэлжлүүлэх нь амаргүй байдаг.
Гэр орондоо орчин нөхцөлөө бүрдүүлээд өдөр тутамд бясалгал дадлагаа үргэлжлүүлэх нь хэдийгээр тухайн бясалгагч хувь хүний өөрийн хичээл шамдал, тууштай байдалтай холбоотой асуудал хэдий ч, ахуй амьдарлын хэв маяг, орчин нөхцөл бас нөлөөлдөгийг үгүйсгэж болохгүй юм. Зарим хүн боломжтой зарим хүн боломжгүй л байдаг шүү дээ.
Хүмүүс өөрийн цаг боломжоор очоод 1 өдөр, эсвэл 1 -2 цаг ч юм уу дуртай цагтаа очоод бясалгалаа хийчихдэг 24/7 нээлттэй, тайван орчин, нам гүм орон зай бий болчихвол асуудлыг бүгдийг шийдвэрлэчихгүй ч гэсэн цөөнгүй бясалгагчдын хичээл зүтгэлд нэмэр тус болно гэх дан ганц цэвэр, сайн санааны үүднээс Dhamma Servants Foundation энэхүү бичил төслийг эхлүүлээд байгаа юм аа.
Тэгээд ч үе үе цуглан хамтын бясалгал хийхийн чухал ач тусыг уламжлалын их багш нар тайлбарлан айлдсан байдаг шүү дээ.
Өдөр тутмын хамтын бясалгалын танхим нь:
- Хамтын бясалгалын нам гүм, тогтвортой орчин
- Өдөр тутмын дадлагын тасралтгүй үргэлжлэлийг хангах
- Хуучин бясалгагчдын нэгдэл, туршлага хуримтлуулах, тууштай байдлыг дэмжих
- Дадлагын урт хугацааны тогтвортой байдлыг бэхжүүлэх
Энэхүү санаачилга нь байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилго агуулаагүй, харин бясалгалын дадлагын тасралтгүй байдлыг дэмжихэд чиглэж буйг онцлох нь зүйтэй байх.
Төсөл дараах байдлаар хэрэгжинэ:
- Бясалгал хийхэд тохиромжтой орон зай түрээслэх
- Хуучин бясалгагчдын өдөр тутмын хамтын дадлагыг тогтмол явуулах
- Танхимын үйл ажиллагааг сайн дурын хандивт тулгуурлан санхүүжүүлэх
- Санхүүгийн ил тод байдлыг хангах
Бүх хандивыг зөвхөн танхимын түрээс болон дадлагын орчны үндсэн хэрэгцээнд зарцуулна.
Хамтын санаачилга
Энэхүү санаачилга нь 10 хоногийн албан ёсны Випашяна бясалгалын курс дүүргэсэн хуучин бясалгагчдын дадлагын тасралтгүй байдлыг дэмжих зорилготой бөгөөд албан ёсны Випашяна төв биш юм.
Монгол Улсад өдөр тутмын хамтын дадлагыг дэмжихийг хүссэн хуучин бясалгагчдын хэрэгцээнд тулгуурласан санаачилга юм.
Бидний алсын зорилго нь тогтвортой, төлөвшсөн дадлагын орчныг бий болгоход хувь нэмэр оруулах явдал юм.
Та хэрхэн дэмжих вэ?
Та өдөр тутмын хамтын бясалгалын орчныг дэмжихийг хүсэж байвал мөнгөн хандив өгч биднийг дэмжээрэй.
Таны дэмжлэг олон бясалгагчдад нам гүм, тогтвортой бясалгалын орон зайг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр болох болно. Энэ нь танд ч мөн хэмжиж барамгүй буяны хөрөнгө болон энэ хийгээд өнө хойчийнхоо амьдралд өсөн дэвжиж-өргөжин дэлгэрч, үйлс тань бүтэж явахын үр үндэс болон соёолох болно. 🙏
Доорх дэмжлэгийн сонголтуудаас өөрт тохирохыг сонгоно уу.
Хэрэв та Монголын банкны дансаар хандив өргөхийг хүсвэл:
🏦 Голомт банк
💳 Данс: 1400 1500 3695 11 6672
👤 Хүлээн авагч: Дхамма Номын Үйлчлэгч НҮТББ

🔒 Аюулгүй хандив
Stripe болон Givebutter нь олон улсын найдвартай төлбөрийн системүүд юм.
Та ₮-өөр төлөх үед таны банк эсвэл карт автоматаар
USD ($)-д хөрвүүлнэ.
Буян тань дэлгэрэх болтугай 🌸
